Нүүр хуудасЯрилцлагаН.БУЛГАНТАМИР: CLEANUP, BUBBLE FESTIVAL зэрэг төслүүд нийгэмд хэрүүл тариад байсан ч...

Н.БУЛГАНТАМИР: CLEANUP, BUBBLE FESTIVAL зэрэг төслүүд нийгэмд хэрүүл тариад байсан ч Улаанбаатар хотыг цэвэрхэн байлгах зорилготой байсан

Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Баярлалаа, танай үнэнч уншигч нарт мөн энэ өдрийн мэндийг хүргэе.

CleanUPтөслийг анх хэзээ, хэрхэн хэрэгжүүлж байсан бэ?

Бид анх тоглоомын талбайг угаах зорилготой тус төслийг эхлүүлсэн. Гэвч тухайн үед хамгийн их тулгамдаж буй байршилыг цэвэрлэх хэрэгтэй гэж үзээд Туул гол ай сав газрыг цэвэрлэхээр тогтсон. 2021 оноос хойш бид тус төслийн хүрээнд давхардсан тоогоор 15,000 гаруй залуучуудыг хамруулсан бөгөөд тэдгээр залуучуудад сайн дурын үйл ажиллагааны үнэ цэнийг ойлгуулах, Улаанбаатар хотын усны эх ундарга болсон Туул голоо бохирдлоос арилгахад хувь нэмэр оруулж чадсан.

Мөн Хан- Уул дүүргийн 500 айл тус бүрд 5 модыг тарих ажил гэх мэт олон ажлыг зохион байгуулсан.

CleanUPтөслийг цаашид хэрэгжүүлэх үү?

2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын удирдлагууд их цэвэрлэгээ, угаалга хийж байгааг харахад таатай байна. Бид төслийн эхний зорилгодоо хүрсэн гэж боддог. Одоо бид дахиад тус зорилгын хүрээнд өөр зүйлийг хийхээр бэлтгэж байна. Энгийнээр бол залуучууд шинэ санааг сэтгэж, төрийн байгууллагуудад харуулах зорилготой ажиллаж байна. CleanUPтөсөл цаашид үргэлжилнэ. Гэхдээ илүү хандлага руу чиглэн өөрчлөгдөх болно. Хүний тарьсан хогийг насаараа цэвэрлэж дуусахгүй шүү дээ. Харин хүмүүсийг хог тарихгүй, хотоо бохирдуулахгүй байхын тулд нөлөөллийн ажлыг хийхээр төслийн баг ярилцаж байна.

Сая таны яриа дотор нийгмийн бухимдал үүсгэж байсан, хүмүүсийн дургүйцэл хүргэсэн гэж ярилаа. Энэ тухай дэлгэрэнгүй ярилцах боломжтой болов уу?

Яг одоогоос 2 гаруй жилийн өмнө, бид CleanUP, Bubble Festival гээд Улаанбаатар хотыг өнгөтэй, өөдтэй, цэвэр цэмцгэр харагдуулахадзалуучуудын оролцоо чухал учраасолон мянгаар нь уриалан дуудсан. Энэ нь тухайн үедээ нийгэмд цөөнгүй хэрүүл үүсгэж байсан. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж буй ажилчид хийх ёстой байсан юм. Залуучуудыг олноор нь цуглуулах нь буруу, намын гишүүнчлэлтэй залуучууд байгаа нь таалагдахгүй байна гэх мэт олон талаас нь сөргөөр бодож харах хүмүүс байсан. Гэхдээ энэ төсөл бол энэ саарал хот цэвэрхэн, хүүхдийн тоглоомын талбай нь нус, шүлсгүй байгаасай гэсэн зорилготой байсан.

Танд болон танай төслийн багийнханд сөрөг хандлага ирж байсан уу? Хүмүүсээс ирж байсан хамгийн сөрөг хандлага юу байв?

Энэ залуу чинь хог цэвэрлэдэг шүү дээ. Ирээд орц угаагаад өгөх үү? гэх мэт цахим хуудсаар сэтгэгдлүүд дүүрэн байсан шүү. Тэр л, бид ямар хандлагатай хүмүүстэй хамт амьдраад байгаа юм бэ ч гэж бодох шиг. Зарим нь тэр хэсэг хогтой байна лээ шүү. Очоод цэвэрлээрэй гэх мэт зүйлийг бичсэн байсан.


Иргэд, залуучууд энэ төсөлд оролцсоноор байгаль орчиндоо хандах хандлага нь өөрчлөгдөж байгаагаас гадна өөр ямар эерэг нөлөөллүүд гарч байгаа гэж та үзэж байна вэ?

Мянга сонсохоор нэг үз гэдэг. Өөрөө хогоо цэвэрлээд үзхээр дараа нь энэ хогыг тарихгүй байх ёстой юм байна гэсэн том сэдлийг төрүүлдэг гэдгийг залуучууд маань хэлж байсан. Тийм учраас оролцоогоо бодит болгох нь иргэний нийгмийн байгууллагын хувьд хамгийн чухал үүрэг болдог хэдий ч иргэдийн хувьд хувь нэмрээ оруулах нь бахархалтай зүйл болдог юм болов уу гэж бодож байна.

Та өмнөх CleanUp төслүүд дээр “хогоо цэвэрлэх гэхээс илүүтэйгээр хүмүүсийн тархинд дахь хогийг цэвэрлэхээр нэгдсэн” гэдгээ илэрхийлж байсан. Таны хэлсэн тархинд дахь хогийг цэвэрлэнэ гэсэн агуулга нь их сонирхолтой санагдсан. Энэ талаар яривал…

Хүмүүсийн тарьсан хогноос илүү тархинд дах хогийг цэвэрлэхгүй бол хот маань өөрөө хогийг үйлдвэрлэдэг буюу хүн хогийг зүйлдвэрлээд байгаа юм. Харин үйлдвэрлэхээ больж байж хогыг түүх шаардлагагүй болно. Бид нар дараа дараагийн үеийхэнд экологийн боловсрол олгох, нийгэмдээ оролцоогоо хувь нэмэр болгож харуулах мөн дээрээс нь илүү цэвэр цэмцгэр хотод амьдрахын төлөө иргэд залуучууд маань хувь нэмрээ оруулж чадна гэдэг нь өөрөө том давуу тал юм. Өмнө нь илтгэлийн тэмцээн, мэтгэлцээний тэмцээн зохион байгуулж байсан бол одоогоор бид яг энэ асуудлын талаар нөлөөллийн ажил хийхээр зорьж ажиллаж байгаа. Энэхүү зорилгынхоо хүрээнд контентууд бэлгэж байгаагаа дуулгахад таатай байна.

Хаанаас хамгийн их залуучууд цугладаг вэ?

Үйл ажиллгаанд маань идэвхитэй хамрагддаг хүмүүсийн дийлэнхийг оюутнууд эзэлдэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН