Нүүр хуудасБусадН.Тавинбэх: Иргэд зохиомол хомсдол үүсгэж байна, ТТТ компанид ч ажил хаялт болоогүй

Н.Тавинбэх: Иргэд зохиомол хомсдол үүсгэж байна, ТТТ компанид ч ажил хаялт болоогүй

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Сайжруулсан түлшний хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Цаг үеийн нөхцөл байдал хүнд, иргэд түлш авах гэж өдөржин дугаарлаж өдөрт хоёр шуудайгаас хэтрэхгүй байгаа талаар мэдээлэл хаа сайгүй гарч бухимдал үүсээд байгаа юм.

Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд мэдээлэл өгөхдөө: “Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 74 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Сард дунджаар 50-110 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэдэг. Иймээс өндөр ачаалалтай саруудын 70 орчим хувийн хэрэгцээг хангахуйц нөөц бүрдүүлсэн гэсэн үг. Сүүлийн үед борлуулалтын цэгийн тоо цөөн байгаатай холбоотой эрэлт нэмэгдэж, хүндрэл гарсан. Тухайлбал өнгөрсөн оны мөн үед 1700-2000 орчим тонн шахмал түлш өдөрт хэрэглэдэг байсан бол одоо дунджаар 3200 тонн хүрч өсжээ. Үүнтэй холбоотойгоор цэгийн тоог 100-аар нэмэгдүүлж байна. Ингэснээр маргаашаас эхлэн 380 цэгээр шахмал түлш борлуулна. Шаардлагатай бол борлуулалтын цэгийн тоог ахиад нэмнэ. Энэ жил бид 600-800 борлуулах цэгийг барихаар ажиллаж байна.

Хэрэглээний өсөлтөд үнийн хөнгөлөлт болон цаг агаарын хүйтрэл нөлөөлсөн. Мөн карт давхардаж олгосон айлууд байна. Шахмал түлшний үнийн хөнгөлөлт энэ оны долоодугаар сарын нэгнээс эхэлсэн. Энэ хөнгөлөлтийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл буюу энэ галлагааны улирал дуустал үргэлжлүүлнэ. Иргэд 12 дугаар сарын нэгэнд хөнгөлөлт дуусна гэж бодоод зохиомол хэрэглээ бий болгож байна. Ингэх шаардлагагүй” гэж мэдээллээ.

Өөрөөр хэлбэл шахмал түлшний хомсдол үүсээгүй иргэд нөөцлөх гэж их хэмжээгээр авснаар хомсдол бий болгож байна гэж салбарын сайд мэдээллээ. Мөн “Таван толгой түлш” компанид ажил хаялт болоогүй гэж мэдээллээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН