Нүүр хуудасМэдээН.Түвшинбаярт ёс зүйн арга хэмжээ авав

Н.Түвшинбаярт ёс зүйн арга хэмжээ авав

Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авахыг удаа дараа сануулсан.

Үүсээд буй тус нөхцөл байдалтай холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд өчигдөр хуралдаж, Олимпын харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэв. 

Мөн МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг МҮОХ-ны үйл ажиллагааг дүрмийн дагуу, бүтцийн хүрээнд тасралтгүй явуулахыг үүрэг болгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН