Нүүр хуудасМэдээОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 20.5 ХУВИАР ӨССӨН БАЙНА

ОБЕГ: ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ДУУДЛАГА 20.5 ХУВИАР ӨССӨН БАЙНА

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 суманд 39 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 93.378 га талбай түймэрт өртлөө.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20,5 хувиар өссөн байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт өндөр байгаа нь түймэр гарах нөхцлийг бүрдүүлж байгаа тул иргэн бүр ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН