Нүүр хуудасМэдээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо...

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаарч, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно

2023 оны 06-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +19…+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +19…+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. +16…+18 градус дулаан байна.05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН