Нүүр хуудасМэдээОйрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2023 оны 01-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Хэрлэн, Туул, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +1…+6 градус дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -6…-8 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. -6…-8 градус хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН