Нүүр хуудасМэдээОрон нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр, Завхан аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт...

Орон нутагт газар хөдлөлт бүртгэгдсээр, Завхан аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөө өглөөний 05:09 минутад Завхан аймгийн Шилүүстэй сумын “Баян-Улаан” гэдэг газар 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаарх мэдээллийг 05:16 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар сумын ЗДТГ болон иргэд мэдээлсэн байна. 

2022 он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 4800 удаа газар хөдлөлт болжээ. Үүнээс 3.5 магнитуудаас дээш хүчтэй тав бүртгэгдсэн байна. Харин цаашид Улаанбаатар хотод хүчтэй газар хөдлөлт болвол  барилгажсан хэсгийн 48% нь нурах магадлалтай, үүнээс үүдэж 7500 орчим хүн гэмтэх магадлалтай гэж тооцоолсон байдаг. Харин гэр хорооллын 80 гаруй хувь нурах эрсдэлтэй бол үүнээс үүдэж 30 гаруй хүн ямар нэгэн байдлаар өртөх эрсдэл байгааг тооцоолоод байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН