Нүүр хуудасМэдээОрхон аймгаас 246 тамирчин бүх ард түмний спортын наадамд оролцоно

Орхон аймгаас 246 тамирчин бүх ард түмний спортын наадамд оролцоно

.Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээнд оролцох тамирчдыг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тус тэмцээнд Орхон аймгаас 246 тамирчин 21 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорино.

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг  тус наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөнө. Нийт 26 төрлийн 18 нь олимпын, хоёр нь  оюун ухааны, зургаа нь  паралифтийн төрөл байх юм.

Орхон аймаг Монголын бүх спортын наадмын 2004, 2008, 2012 онд  нэг, хоёрдугаар байр, 2016 оны 14 дугаар их наадамд нийлбэр оноогоороо тэргүүн байранд орж байжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН