Нүүр хуудасМэдээ7134 метрийн өндөрт залуу уулчин Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас гацаад байна

7134 метрийн өндөрт залуу уулчин Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас гацаад байна

Залуу уулчин Х.Бумхишиг 7134 метрийн өндөр Памирын нурууны ноён оргил Ленинд соло авиралт хийж яваад хөлөө хөлдөөсний улмаас 5800 метрийн өндөрт ганцаараа гацаад байна. Уулчин маань өнөөдөртэй нийлээд 4 хонож байгаа юм.

Түүнийг аврахаар МУҮХ-ны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар Кыргыз улсыг зорилоо. Уулын ойр орчимд байх баазууд бүгд буусан, өндөрт ажиллах мэргэжлийн аврагчид байхгүй тул ийм хугацаа алдаад байна.

Аврагчид Кыргызэд газардсан даруйд Монголын элчин сайдын яамныхан хүлээн авч яаралтай ууланд хүргэж өгөх юм. Уулчин Х.Бумхишиг одоогоор биеийн байдал тогтвортой байгаа талаараа мэдээ ирүүлжээ.

Эх Сурвалж: МУҮХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН