Нүүр хуудасМэдээОХУ-ын Засгийн газар огцорлоо

ОХУ-ын Засгийн газар огцорлоо

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч Владимир Путины Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай санал гаргасантай холбогдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох өргөдөл өглөө гэж “Тасс” агентлаг мэдээллээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан ерөнхийлөгч Владимир Путин Медведевийн танхимын гишүүдтэй уулзжээ.

Путин өнөөдөр төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн өндөр өсөлт нь Оросын эдийн засагт чухал үүрэгтэй.  Энэ нь ядуурлыг даван туулах, орлогын тогтвортой өсөлтийг хангах цорын ганц арга зам, бидний амжилтад хүрэх түлхүүр юм. 2021 онд Оросын эдийн засгийн өсөлтийн хурд одоо байгаагаасаа давж, дэлхийн дунджаас дээгүүр байх ёстой. Энэ зорилтыг үл тоомсорлож болохгүй” гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ:  “Холбооны улсын хуралд тавьсан илгээлтдээ Ерөнхийлөгч гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглалын эрх мэдлийн хуваарилалтыг эрс өөрчилсөн хэд хэдэн “суурь” өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг санал болгосон. Энэ нөхцөлд бид Засгийн газар гэдэг утгаараа улсынхаа Ерөнхийлөгчид саналаа хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх шийдвэрийг гаргах боломж олгох ёстой. Бид мөн Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар одоогийн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь зөв гэж үзэж байна.” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

В.Путин хариуд нь Засгийн газрын гишүүдийн хийж хэрэгжүүлсэн бүхэнд нь талархаад, “хэдийгээр бүгд сайн болоогүй ч” үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна, тэрбээр  Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг Медведевт санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдээлжээ.

Медведев нь ОХУ-ын шинэ түүхэнд засгийн газрыг хамгийн удаан хугацаагаар тэргүүлсэн Ерөнхий сайд билээ. Тэрбээр нийт долоон жил, найман сарын хугацаанд засгийн газрын тэргүүлсэн юм.

Путин өнөөдөр төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн өндөр өсөлт нь Оросын эдийн засагт чухал үүрэгтэй.  Энэ нь ядуурлыг даван туулах, орлогын тогтвортой өсөлтийг хангах цорын ганц арга зам, бидний амжилтад хүрэх түлхүүр юм. 2021 онд Оросын эдийн засгийн өсөлтийн хурд одоо байгаагаасаа давж, дэлхийн дунджаас дээгүүр байх ёстой. Энэ зорилтыг үл тоомсорлож болохгүй” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН