Нүүр хуудасМэдээОюутолгой татварын төлбөрөө өршөөлд хамруулахыг хүссэн ч шүүх зөвшөөрсөнгүй

Оюутолгой татварын төлбөрөө өршөөлд хамруулахыг хүссэн ч шүүх зөвшөөрсөнгүй

Монголын татварын албанаас Оюу толгой ХХК -ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2018 оны нэгдүгээр сард 25 төрлийн зөрчилд 377,1 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан.

Оюу толгой ХХК дээрхи 25 зөрчлөөс 7 зөрчлийг эс зөвшөөрөн Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2021.05.19 -ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж актыг хуульд нийцсэн гэж дүгнэж, Монголын татварын албаны талд шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Оюутолгой ХХК -ийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, зарим төрлийн зөрчлийг хүлээн зөвшөөрч, тухайн зөрчилд холбогдох торгууль, алдангийг “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөлд хамруулах тухай” хуулийн үйлчлэлд хамааруулах хүсэлт гаргасан байна.

Оюутолгойд ХХК 2020 онд хийгдсэн хяналт шалгалтаар ногдуулсан 649,4 тэрбум төгрөг болон дээрхи актад холбогдох 377,1 тэрбум төгрөг, нийт 1 их наяд төгрөгийг 2020 оны нэгдүгээр улиралд төлж барагдуулаад байсныг, ковидын үед иргэдийн орлогыг дэмимжих зорилгоор бүх иргэдэд тараасан билээ.

Ийнхүү 2018 оны татварын актад хамаарах анхан шатны шүүх хурлын шийдвэр татварын албаны талд гарснаар 377, 1 тэрбум төгрөг төсвийн орлого хэвээр үлдэхээр болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН