Монголын сагсан бөмбөгийн холбооноос өсвөр үеийн 18 хүртэлх насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өмнөговь аймгийн Даланзадгад зохионо.
Тус тэмцээн нь хөдөө орон нутагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх сурталчлах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготой бөгөөд энэ сарын 24-30-ны хооронд болох юм.
Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 23-ны ням гарагт Даланзадгад хотноо болно.