Нүүр хуудасБусад“Apple” компани шинэ "iPad' болон 4K медиа тоглуулагчаа танилцууллаа

“Apple” компани шинэ “iPad’ болон 4K медиа тоглуулагчаа танилцууллаа

Америкийн “Apple” компани 10 дахь үеийн хоёр “iPad” болон 4К нягтаршилтай шинэчлэгдсэн дижитал медиа тоглуулагч “Apple TV”-г танилцууллаа.

Шинэ “iPad” нь 27.7 см-ийн дэлгэцтэй, “Lightning” холбогчийн оронд “USB-C” стандартын холбогчтой болсон байна. Дэлгэцийн доод хэсэгт байрлах “Home” товчлуур мөн байхгүй болжээ. Улаан, шар, цэнхэр, цагаан гэсэн өнгөний сонголттой шинэ “iPad” нь “Wi-Fi 6” болон “5G” сүлжээ дэмждэг байна. Үнэ нь 449 ам.доллар бөгөөд энэ нь өмнөх загвараас 120 ам.доллароор илүү үнэтэй юм.

Харин “iPad Pro” загвар нь 27.9 см болон 32.8 см гэсэн дэлгэцийн хоёр хувилбараар худалдаанд гарна. 

“IPad Pro”-д хийгдсэн томоохон шинэчлэл бол энэ оны эхээр “MacBook Air”-д танилцуулагдсан шинэ M2 процессор юм. “Apple” компанийн мэдэгдсэнээр, энэ нь 2021 онд танилцуулсан “iPad Pro”-гийн сүүлийн загварт ашигласан M1 процессороос 15 хувиар хурдан ажээ. 

27.9 см-ийн дэлгэцтэй загварын үнэ 799 ам.доллароос, 32.8 см-ийн дэлгэцтэй нь 1 099 ам.доллароос эхэлнэ.“Apple”-ийн шинэ бүтээгдэхүүнүүд 10 дугаар сарын 26-наас АНУ-ын дэлгүүрүүдэд худалдаалагдаж эхлэх төлөвтэй байна. 

“Apple” компани мөн 4K нягтаршилтай шинэчлэгдсэн дижитал медиа тоглуулагч “Apple TV”-г танилцуулжээ. 

Уг төхөөрөмж нь илүү хурдан процессортой бөгөөд 64 ГБ-ын санах ойтой зөвхөн Wi-Fi-д холбогддог болон утастай интернэтээр холбогддог, хоёр дахин их санах ойтой Wi-Fi + Ethernet гэсэн хоёр загвартай.

Шинэ “Apple TV” -гийн үнэ 129 ам.доллараас эхлэх бөгөөд ирэх мягмар гаргаас эхлэн захиалах боломжтой.

Эх Сурвалж: КУПЕРТИНО. /CNBC/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН