Нүүр хуудасМэдээСайжруулсан нэртэй "сайжирдаггүй" түлш нь хүн "алсаар" л байх уу?

Сайжруулсан нэртэй “сайжирдаггүй” түлш нь хүн “алсаар” л байх уу?

Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэн цагаас өнөөг хүртэл хүний амь настай холбоотой харамсалтай мэдээлэл тасарсангүй.

Хамгийн сүүлд л гэхэд “өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Баянзүрх дүүргийн 11-р хороодын нутаг дэвсгэрт 2 иргэн угаартсан байдалтай нас барсан байна.

Хэргийн газарт үзлэг хийхэд тухайн хоёр тохиолдол  хоёулаа Монгол гэрт шахмал түлш хэрэглэж байгаад угаартаж амиа алджээ.

Улаанбаатар хотыг утаанаас салгасан гэх сайн нэртэй боловч угаартаж амь насаа алдсан олон иргэдийг нулимс харуусалтай шахмал түлшний үйлдвэрлэл үргэлжилсээр л байна.

Анх хоногт угаартсан иргэдийн дуудлага эмнэлгүүдээр дүүрч байсан бол эдүгээ коронавирусын сүрэнд дарагдаад намжиж. Гэхдээ энэ мэт тохиолдол тасрахгүй гарсаар байгаа нь шахмал түлштэй Монгол улс ард иргэдийнхээ амь насаар чимээгүйхэн гал түлсээр байгааг харуулсаар.

САЙЖИРЧ БОЛДОГГҮЙ “САЙЖРУУЛСАН” ТҮЛШ

Улаанбаатар хотыг утаанаас салгах Засгийн газрын зорилгын хүрээнд түүхий нүүрсийг хэрэглээнээс халж “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулсан. Ингээд 2019 оноос сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ажилдаа орж нийслэлчүүд 3 жил шахмал түлшээр галлаж байна.

Тэгвэл 3 жил үйлдвэрлэл явуулсан “Тавантолгой түлш”-ийн бүтээсэн сайжруулсан түлшийг түлээд яагаад иргэд угаартаад байна вэ?

Иргэдийн угаартаж нас бараад байгаа энэ харамсалтай явдалд дүгнэлт хийж Тавантолгой түлш ямар хариу арга хэмжээ авч байна. Сайжруулсан түлшинд иргэдийг угаартаж амиа алдах хэмжээнд хүртэл нөлөөлж байгаа орц найрлага бий бол түүнийгээ илүү хоргүй болгоход анхаарав уу?

Бидний түлш аюулгүй гэдэг ч үнэндээ иргэд үхэж байгаагийн буруутан хэн бэ.

Шинэ технологи, шинэ түлш нэвтэрч иргэд зөв түлж сурах гэж хичээл хүртэл заалгасан. Гэтэл утаагүй болох гэсэн биш угаартаж хайртай хүмүүсээ алдсан хатуу сургамжтай шахмал түлшээ түлсээр л үлдэж байна.

Хүн үхээд байхад түлшээ үйлдвэрлээд байж болоод байгаа юм бол ядаж аюулгүй түлш бүтээгээд өгөөч “Тавантолгой түлш”-ийнхэн минь…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН