Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн гэр хороолол иж бүрэн лед гэрэлтүүлэгтэй болно...

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол иж бүрэн лед гэрэлтүүлэгтэй болно…

Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 31 хороонд зам талбайн 6800 ширхэг иж бүрэн гэрэлтүүлэг угсрах ажил эхэллээ. Зам талбайн гэрэлтүүлэг угсралтын ажлын төлөвлөгөөний дагуу 7, 9, 23, 31 дүгээр хороодоос эхэллээ. Тус хороонд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Төсөл, хөтөлбөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны төслүүдийн удирдагч Б.Мягмарсүрэн, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай нар ажиллаж, Ерөнхий гүйцэтгэгч “Магнус Сентурион Констракшн” ХХК-ийн төслийн инженер Б.Баттулга, менежер Э.Мөнх-Эрдэнэ нартай уулзан гадна орчны гэрэлтүүлэг явган зорчигчийн аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцөлийг хангах, лед гэрлийн хүчин чадал, стандартын дагуу зөв байршуулж байгаа зэрэгт хяналт тавин ажиллалаа.

Бүгд найрамдах Австри улсын хөнгөлөлттэй зээлээр “Дэд бүтцийн хөгжил Сонгинохайрхан” төслийн хүрээнд хийгдэж буй бүрэн гэрэлтүүлгийн угсралтын бэлтгэл ажлыг 2018 оноос хойш хангасан бөгөөд энэ оны 11-р сар гэхэд 31 хороонд 6800 ширхэг орчин үеийн шөнийн тусгал сайтай лед гэрлийг угсарч, хүлээлгэн өгөх юм.

Сонгинохайрхан дүүргийн хувьд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, хороодод нийт 13300 ширхэг гэрэлтүүлэг байдаг. Эдгээр гэрэлтүүлэг дээр дахин 6800 ширхэг гэрэлтүүлэг нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 90 хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм.

Ингэснээр шөнийн цагт орчны аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, өрх бүрийн гудамж гэрэлтэй байх аюулгүй орчин нөхцөл бүрдэх юм.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
гадаа гэх мэтийн зураг байж болно
нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН