Нүүр хуудасМэдээСонгинохайрхан дүүргийн хэмжээнд 47 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 47 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн удирдах албаны хүмүүс, хэлтэс албадын дарга нар, газар зохион байгуулалтын албаныхан 12, 13, 14, 15, 16, 17 дугаар хороодод ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 2021 оныг “Иргэдэд ээлтэй-Ногоон дүүрэг” зорилтот жилтэй холбогдуулан “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд бичил цэцэрлэгт хүрээлэн 47 байршилд байгуулах нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын хаягийг стандартжуулах, явган хүний зам дагуу байрлуулсан зарын самбаруудыг буулгаж, талбай чөлөөлөх зэрэг томоохон ажлуудыг хийх юм.

цас болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Мөн бидний нэрлэж заншсан “Саппоро” буюу “Намир төв”-ийн гадна талбайн цэцгийн мандал бүхий байгууламжийг илүү боловсронгуй хэлбэрээр тохижуулахаар боллоо. Учир нь тус хэсэгт архи хэтрүүлэн хэрэглэгчид олноор цугларах гол нөхцөл бүрддэг байна. Энэ байдал нь тус цэгийг дайран өнгөрөх бусад иргэдэд хүндрэл эрсдэл учруулдаг. Тиймээс “Саппоро” орчмын талбайд 24 цагийн турш цагдаагийн эргүүл гардаг талаар тус хорооны Засаг дарга Д.Соёлмаа хэлж байлаа. Харин “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд тус хэсгийн ногоон байгууламжийг сэргээн, тохижуулсны дараа аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран орчны аюулгүй байдлыг бүрэн хянах боломжтой болгохоор ажлын хэсгийг гаргаж ажлуулахаар боллоо.

1 хүн, зогсож байгаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН