Нүүр хуудасМэдээСурагчдад англи хэл сурахад нь дэмжлэг үзүүлэх “IELTS-600” төсөл хэрэгжиж байна

Сурагчдад англи хэл сурахад нь дэмжлэг үзүүлэх “IELTS-600” төсөл хэрэгжиж байна

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг 100 их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилгоор “Боловсрол хөтөлбөр”-ийн хүрээнд “IELTS-600” төслийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачлагаар “Сантис Боловсролын төв”-тэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Төслийн эхний шатанд дүүргийн 23 сургууль тус бүр гурван сурагчийг шалгаруулсан.

дотор гэх мэтийн зураг байж болно

Өнөөдөр шалгарсан нийт сурагчдын дунд англи хэлний түвшин тогтоох шалгалтыг 143 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Шалгаруулалтад тэнцсэн сурагчдад “Сантис Боловсролын төв”-өөр дамжуулан англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, олон улсын их дээд сургуулиудад боловсрол эзэмшихэд нь дэмжин ажиллана.

Мөн өнөөдрийн сорил шалгалтад оролцсон сурагчдаас нийт 25 сурагч шалгарах бөгөөд тэдгээр сурагчидтай сургалтын гэрээ байгуулах юм.

Үүний дараа дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Сантис боловсролын төвийн ерөнхий захирал Д.Оргилмаа нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар “IELTS-600” хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаа эхлэх юм.Санамж бичгийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно
нүдний шил болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН