Дүүргийн алсын замуудын цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.
Тухайлбал Товчооны зам, Дарханы зам, Ар гүнт, Жаргалант, Батсүмбэр, Эмээлт, Хүй 7 худаг чиглэлийн авто замуудад цасны цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд зам цэвэрлэгээ, үйлчилгээний “Грейтроуд” ХХК, “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн нийт 55 ажилтан, 14 машин механизм, 22 гар төхөөрөмжийг дайчлан ажиллуулж, замын зорчих хэсэгт цас мөс арилгах, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор зорчих хэсгийн хусалт хийж, давс, бодис, цацах ажил хийгдэж байна.
Иргэд, жолооч та бүхэн замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж, хоорондын зайгаа баримтлан, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.









