Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Цахимаар нэн тэргүүнд бодлогын зөвлөмж”-ийг баталсан. Зөвлөмжид төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэн, иргэн-төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьсан билээ.

Тус үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотноо Сонгинохайрхан дүүргээс ийнхүү эхлүүлж байна.Үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр буюу 2026.05.27-ны өдөр сургалт зохион байгуулж, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй 400 орчим иргэд хамрагдаж, цахим ур чадвараа нэмэгдүүллээ. Сургалтыг бүсчилж зохион байгуулсан бөгөөд иргэдэд цахим хэрэглээ, цахим худалдан авалт, хиймэл оюуны эерэг ба сөрөг нөлөө, иргэдийн цахим оролцоо, цахим орчны сэтгэл зүй ба нийгмийн эрсдлийн талаар мэдээлэл өглөө.









