СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн 2026 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Тайлангийн хурлаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан 2026 онд гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулав.

Тайлангийн хуралд дүүргийн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ж.Бат-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, 34 дүгээр хорооны Засаг дарга А.Батбаяр, Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Оюунбат, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хошууч Б.Эрдэнэбаатар нар урилгаар оролцож алба хаагчдад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Хурлын үеэр 2026 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний хамт олон, алба хаагчдаа шалгаруулж шагнаж урамшууллаа.

Онцгой байдлын хэлтэс нь шинээр 2 Гал түймэр унтраах, аврах анги, 1 Эрэн хайх, аврах салбарыг 2027 онд ашиглалтад оруулж Нийслэлийн хэмжээнд анхны 4 Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбартай хэлтэс болохоор төлөвлөн ажиллаж байгаа билээ.






