Энэ удаагийн тэмцээнд нийслэл болон орон нутгийн 13 байгууллагын 200 гаруй тамирчин оролцож, хөнгөн атлетик, саваа мод шидэлт, зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг шидэлт, парк гольф, суугаа волейбол, гар барилдаан зэрэг төрлүүдэд ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ боллоо.
Тэмцээний нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байр – Хан-Уул дүүрэг
Дэд байр – Сонгинохайрхан дүүрэг
Гутгаар байр – Хэнтий аймаг
Мөн суугаа волейболын төрөлд Сонгинохайрхан дүүргийн эрэгтэй, эмэгтэй багууд аваргалж, шилдэг тоглогчоор С.Эрдэнэдолгор, С.Баярмагнай нар шалгарлаа.





