СХД-ийн удирдах ажилтнуудын 20 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цасны цэвэрлэгээ, хагас коксон шахмал түлшний үлдэгдэл, угаар мэдрэгч төхөөрөмжийн талаар мэдээлэл өглөө. Үргэлжлүүлэн дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн мэдээлэл өглөө. Мэдээллийг сонссоны дараа дүүргийн Засаг дарга Д.Ундармаа үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал: Гудамжны цас цэвэрлэгээ, аж ахуйн нэгж байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх зам талбайн цасыг цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих, цэвэрлэгээг сайжруулах
Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр төв талбайд өвөлжилтийн бэлтгэл, гэр хорооллын дулаалга, хагас коксон шахмал түлш болон шинэ технологийн талаар олон нийтэд нээлттэй танилцуулах арга хэмжээнд дүүргээс оролцох албан хаагчдын оролцоог хангах
Дүүргийн аль байршилд шинэ жилийн уур амьсгалын оруулсан талбай байгуулж, гацуур засах боломжтой байршлыг тогтоож, танилцуулах
Нийслэл, дүүргийн төсөв хэлэлцэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, НИТХ-ын Төлөөгчдийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг төсөвт тусгахад анхаарч ажиллах зэрэг үүргүүдийг өглөө






