Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй хэлбэрт шилжүүлэх зорилготой “Цахим Сонгинохайрхан” сургалт нөлөөллийн арга хэмжээг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран зохион байгуулж сурагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хугацаат цэргийн албан хаагч 1200 гаруй иргэнийг хамруулсан.
Энэхүү сургалтаас цахим элчээр бэлтгэгдсэн 20 ахмад, 27 сургуулийн 41 сурагчдад сургагч багшийн батламжийг нь гардуулж өглөө





