Нүүр хуудасМэдээСХД: “Ногоон-Улаанбаатар” орон сууц төсөл хэрэгжих талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ

СХД: “Ногоон-Улаанбаатар” орон сууц төсөл хэрэгжих талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ

Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо буюу Ханын материалд Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл хэрэгжих талбайд их хэмжээний барилгын материалын хур хог хаягдал үүссэн байсан. Иймд тус талбайн хур хогийг 2026.04.14-ний өдрөөс 2026.04.19-ний өдрийн хооронд 360 гаруй удаагийн рейсээр “Захиалагчийн ажлын алба” ОНӨААТҮГ цэвэрлэж, ачиж дуусгалаа.

Цэвэрлэж дууссаны дараа тус талбайд Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл хэрэгжинэ. Уг орон сууцны цогц төсөл нь нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орлогод нийцсэн 9 давхар, 5 блок, 1-3 өрөө орон сууц барихаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН