Өнгөрсөн жил 162 цэг ажиллаж байсан бол энэ жил гурван цэгээр нэмэгдүүлж нийтдээ 165 түлш борлуулах цэг ажиллана. Энэ хүрээнд түлш борлуулах хүсэлтэй 32 хорооны 243 иргэнээс хүсэлт ирсэн бөгөөд дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хүсэлт ирүүлсэн иргэн бүрийн байршил, нөхцөл байдалтай 4-6 хүний бүрэлдэхүүнтэй, хороодын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг танилцан газар дээр нь ажилласан байна.
Тухайн хүсэлт ирүүлсэн иргэний үйл ажиллагаа эрхлэх байршлын орц гарц, түлш хадгалах агуулах сав, хураах талбай, авто замын нэгдүгээр эгнээнд байрласан эсэх, өндөрлөг, алслагдсан газар байрласан эсэх зэргийг харгалзан үзэж сонгон шалгаруулалтыг хийж байна.
Сонгон шалгаруулалт хийгдсэнээс хойш дахин иргэдээс хүсэлт хүлээн авахгүй бөгөөд түлш борлуулах цэгээс ямар нэгэн алдаа, дутагдал гаргасан тохиолдолд өмнөх хүсэлт өгсөн иргэдээс нөхөн сонгон шалгаруулах юм.





