Тус хороонд хашаагаа сунгаж татсан 4 айлын хашааг татаж, үүсмэл хогийн цэг байсан газрыг цэвэрлэн хүүхдийн тоглоомын талбай байгуулж байна. Тоглоомын талбайд 3×3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэх төхөөрөмж, сүүдрэвч, дугуйн замыг байгуулж байна. Ажлын явц 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Жигүүр хөсөг” ХХК ажиллаж байна.








