Нүүр хуудасМэдээСХД: Хог тээврийн 7 автомашин хүлээн авлаа

СХД: Хог тээврийн 7 автомашин хүлээн авлаа

Хог хаягдлын менежментийг сайжруулах, боловсронгуй болгох ажлын хүрээнд хог хаягдлын цуглуулалт, ачилт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр тусгай зориулалтын 7 автомашиныг манай дүүрэг өнөөдөр хүлээн авлаа.Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “Хогоо ангилах хөдөлгөөн” аяны хүрээнд FOTON маркийн автомашинуудыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэгт гардуулан өгсөн юм.

1 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Дүүргийн хэмжээнд 2012 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй нь хог тээвэрлэлт хуваарийн дагуу явахад доголдол үүсэх нөхцөл бүрддэг байсан. Гэсэн хэдий ч бид нөөц бололцоогоо ашиглан хоггүй, цэвэр дүүрэг болохын төлөө ажиллаж ирсэн. Өнөөдөр манай дүүрэгт долоон шинэ машин өгч фарк шинэчлэлийн эхлэлийг тавьсанд Нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Бид 2021 оныг хоггүй, ногоон дүүрэг болгох зорилтыг дэвшүүлсэн.

Энэ зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллах болно” гэдгийг тодотгон хэлсэн юм. Дүүргийн хэмжээнд 7 хог тээврийн автомашин ирснээс Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ-т 3 автомашин, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-т 4 автомашиныг тус тус хуваарилан хүлээлгэн өглөө. Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, 2024 он гэхэд дүүргүүдийн хог тээврийн автомашины парк шинэчлэлийг бүрэн хийх зорилттой ажиллаж байгааг Нийслэлийн удирдлагууд хэлж байв.

3 хүн гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН