Нүүр хуудасМэдээСХД: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг...

СХД: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө

Сонгинохайрхан дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд дүүргийн менежер Д.Баярсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний тухай, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй зөрчлийг илрүүлж, арилгах хяналт шалгалтын явцын талаарх мэдээллийг хүргэлээ.

Мөн нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах асуудлаар холбогдох газар хэлтэст зарим үүрэг даалгаврыг өглөө.

Дүүргийн Засаг даргаас

-Барилга угсралтын ажилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх;

-Нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг усалж чийгшүүлэх;

-Авто замын эвдрэл гэмтэлтэй хашаа хайсыг засварлах,

-Үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээг эрчимжүүлэх,

-Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН