Нүүр хуудасМэдээСХД: Эмнэлгийн ажилчид 0-5 насны хүүхдүүдийг гэрийн үзлэгт хамруулж байна

СХД: Эмнэлгийн ажилчид 0-5 насны хүүхдүүдийг гэрийн үзлэгт хамруулж байна

Сонгинохайрхан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд амралтын өдрүүдэд 0-5 насны хүүхдийн Амьсгалын замын халдварт өвчин болох томуу, томуу төст болон менингит өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өрх бүрт хүргэж, уртасгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, дараах эрүүл мэндийн үйлчилгээг бага насны хүүхдүүдэд гэрт нь үзүүлж байгаа юм.

*Амбулаторийн хүүхдийн үзлэг

*Гэрийн эргэлт

*Уушгины хатгалгаатай хүүхдийн өдрийн эмчилгээ

*Утсаар зөвлөгөө өгөх

*Зорилтот бүлгийн хүүхдийн үзлэг, эмчилгээ

*Хөнгөлөлттэй эм бичих

*Хүүхдэд утлага, шарлага

Мөн томуу, томуу төст өвчний эмчийн үзлэгийг Баянхошуу, Поликлиник, Толгойт амбулаторид өдөр бүр 08:30-22:00 цагийн хооронд хийж байна.

1 хүн, хүүхэд, сууж байгаа, нүдний шил болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
2 хүн, хүүхэд, сууж буй хүмүүс, дотор болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН