Нүүр хуудасМэдээСЭЛЭНГЭ:Улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 28, хүнсний ногооны 30 хувийг үйлдвэрлэж...

СЭЛЭНГЭ:Улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 28, хүнсний ногооны 30 хувийг үйлдвэрлэж байна

Сэлэнгэ аймаг нь 41.1 мянган км2 газар нутагтай. Энэхүү нийт нутгийн 50.0 хувь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 15.3 хувь нь үр тариа, 0.3 хувь төмс, хүнсний ногоо, 0.01 хувь нь жимс, жимсгэнэ, 78.4 хувийг бэлчээр, 6 хувийг хадлангийн талбай, 0.2 хувь хөдөө аж ахуйн барилга байгууламж эзэлж байна.

Сэлэнгэ аймаг нь 305.5 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай жилд дунджаар 170.0-190.0 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, 2300-2500 га талбайд төмс, 2400-2700 га талбайд хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мянган га талбайд уринш бэлтгэж, 140.0-180.0 мянган тн үр тариа, 30.0-32.0 мянган тн төмс, 32.0-35.0 мянган тн хүнсний ногоо хураан авч, улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 28, хүнсний ногооны 30 хувийг үйлдвэрлэж байна.

2022 онд  үр тарианы 304 аж ахуй нэгж, 199 иргэн, төмс, хүнсний ногооны 33 аж ахуйн нэгж, 2251 иргэн 204 мянган га талбайд тариалалт хийснээс улаанбуудай 129.3 мян.га, арвай 693 га, овьёос 5 мян.га, гурвалжин будаа 1,2 мян.га, тэжээлийн ургамал 15.1 мян.га, тосны ургамал 47.7 мян,га, төмс 2.1 мян.га, хүнсний ногоо 2.8 мян.га талбайд тариалалт хийж, 102.2 мянган га талбайд химийн болон механик уринш боловсруулалт хийжээ.

Аймгийн хэмжээнд нийт  мал сүргийн  46.4 хувийг хээлтэгч мал, 0.8 хувийг хээлтүүлэгч мал,  31.0 хувийг төл мал, 21.7 хувийг эр сувай буюу бусад мал эзэлж байна. Энэ онд  386136 толгой малыг борлуулж малаа эдийн засгийн эргэлтэнд оруулахаар тооцжээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 1392 жижиг дунд үйлдвэр, цехэд 8275 иргэн ажиллаж байна. Үүний 60 гаруй хувь  нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, хүнсний үйлдвэрлэл, мод модон бүтээгдэхүүн, барилгын материал, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид юм.

Үүнээс мах махан бүтээгдэхүүний 9, Гурил 1, гурилан бүтээгдэхүүний 32, Сүүн бүтээгдэхүүний 8, Нөөшилсөн бүтээгдэхүүний 1,  Цайны үйлдвэрлэл 2,  Ургамлын тос 1, Согтруулах ундааны үйлдвэрлэл 2, Баяжуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1 нийт 57 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна.

Хүн амын хүнсний хэрэгцээт мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоог 100 хувь, өндөг, ургамлын тос,  гурилан, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, буурцагт ургамлыг 1.6-67 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Үүнээс махны 17 хувийг, сүүний 26 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байна.

Аймгийн хэмжээнд бүртгэлтэй нийт 154 хоршоод үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хоршоодын 52 хувь нь газар тариалан, мал аж ахуй хосолсон, 9.2 хувь нь мал аж ахуй, 10.2 хувь нь түүхий эд бэлтгэл, 13.3 хувь нь газар тариалан, 15.3 хувь нь бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН