Нүүр хуудасМэдээСэлэнгэ аймаг халдвартай бүх хүнээ эмчилж чадлаа

Сэлэнгэ аймаг халдвартай бүх хүнээ эмчилж чадлаа

“Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тодруулбал,

  • Цэргийн төв эмнэлгээс 30 хүн,
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс 7 хүн,
  • ХӨСҮТ-өөс 6 хүн эдгэрч гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 909-д хүрлээ.

Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн 956 тохиолдлын 494 нь буюу 51.6 хувь нь эмчлэгдэж бүрэн эдгэрээд байгаа.

Сэлэнгэ аймгийн эмнэлэгт коронавирусийн халдвартай хүн байхгүй болсон

Түүнчлэн “Сүүлийн үед аймгуудад халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Ялангуяа Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 тохиолдол өчигдөр бүгд эдгэрч эмнэлгээс гарсан.

Тиймээс одоогоор Сэлэнгэ аймгийн эмнэлэгт коронавирусийн халдвартай хүн байхгүй бөгөөд тус аймагт голомтын хяналт, тандалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт өдөрт 170-250 хүнийг шинжилгээнд хамруулж буй бөгөөд бүх шинжилгээнүүд сөрөг гарч байгаа. Тус аймгийн голомт хяналтын хугацаандаа байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН