Нүүр хуудасМэдээС.Эрдэнэ: Би АН-ын дарга хэвээр байгаа, өнөөдрөөс эхлэн АН хуучин төв байрандаа...

С.Эрдэнэ: Би АН-ын дарга хэвээр байгаа, өнөөдрөөс эхлэн АН хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ​Тэрбээр өнөөдөр Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

“Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу шинэ дарга сонгогдох хүртэл хугацаанд таван дэд дарга байсан. Тэдгээр таван дэд даргынхаа нэгэнд намын даргын эрхийг түр шилжүүлэн ажиллаж байсан. Гэвч өнгөрсөн зургаан сарын хугацаанд удаа дараа шаардлага сануулга өгч ажиллаж байсан боловч түр үүрэг хүлээсэн хүн маань дүрмийн бус алхмуудыг удаа дараа хийсэн. 

Ингээд хамгийн сүүлд АН-ын Их хурлыг дүрмийн бус байдлаар, эрх бүхий биш этгээд зарлаж, дэгүүдийг зөрчиж хүчин төгөлдөр бус Их хурлыг хийсэн. Үүнийг эсэргүүцэн түүний түр эрхийг цуцалж, АН-ын тамгын буцааж авах шаардлагыг тавьсан. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан. Үүн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан. АН-ын тамга тэмдгийг тус намын хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Түр үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн тамгыг хүчингүй болгосон. Шинээр тамга олгох эрхийг надад олгосон. Үүн дагуу холбогдох газраар тамгаа хийлгэж, намын үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Өнөөдрөөс эхлэн АН хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна” гэлээ.

Түүнчлэн Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэдэг дүрэм журмын хүрээнд 2017 оны 01 тоот тогтоолоор албан ёсоор бүртгэлтэй АН-ындарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.

Цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн огт байхгүй албан тушаал дээр хүн бүртгэсэн асуудал дээр холбогдох газарт асуудлыг тавьсан, залруулга хийнэ гэсэн хариу өгсөн гэж хэллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН