Нүүр хуудасМэдээТехникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарчээ

Техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарчээ

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб мэдээлэл хийлээ. МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат  шалгалт, зөрчлийн талаар мэдээлэл өглөө. 

Нэгдүгээрт, ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглаж байгаа бодисуудаас 99 дээж авч шинжлэхэд ариутгалын бодисын агууламж хангалтгүй зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан байжээ. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий  бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөв. 

Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд нийслэлийн зургаан дүүрэг дэх 18 ААН хамрагдсанаас 14 нь үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас аваагүй байсан нь илэрчээ. 

Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт. Гэтэл “Нахиа импекс*, “Монос* компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан талаар тэрбээр мэдээллээ. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллахыг шаардлага хүргүүлсэн байна. 

Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалт хийж эхэлж байгаа гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН