Нүүр хуудасМэдээТөгрөгийн доллартой харьцах ханш 3185.72 төгрөг боллоо

Төгрөгийн доллартой харьцах ханш 3185.72 төгрөг боллоо

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 8 дугаар сард 3185.72 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 336.81, өмнөх сарынхаас 32.69 төгрөгөөр сулрав.

Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны 8 дугаар сард 468.36 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.45, өмнөх сарынхаас 0.10 төгрөгөөр суларсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин төв банкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш мөн сард 52.61 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.89 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.71 төгрөгөөр чангарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН