Нүүр хуудасМэдээБританийн мөнгөн дэвсгэртүүд дээр Хаан Чарльзын хөрөг 2024 оны дундаас заларч эхэлнэ

Британийн мөнгөн дэвсгэртүүд дээр Хаан Чарльзын хөрөг 2024 оны дундаас заларч эхэлнэ

Хаан Чарльзын хөрөг 2024 оны дундаас өөрийн ээж, хатан хаан Элизабет агсны хөргийг Британийн мөнгөн дэвсгэртүүд дээр орлож эхлэхийг Английн төв банк өчигдөр мэдээлжээ.

Букингэмын ордноос гаргасан зөвлөмжийн дагуу хатан хааны хөрөгтэй мөнгөн дэвсгэртүүд хугацаагаа дуусах хүртэл, мөн шинээр солих шаардлага гарах хүртэл гүйлгээнд ашиглагдсаар байх гэнэ.

Харин зах зээлийн эрэлтийн дагуу шинэ дэвсгэртүүдийг гүйлгээнд нэмж гаргахдаа шинэ хааны хөрөгтэй хэвлэх юм байна.

Өөрөөр хэлбэл Чарльз хаан болон Элизабет хатан хааны хөрөгтэй мөнгөн дэвсгэртүүд хэсэг хугацаанд зэрэг ашиглагдах ажээ.

Хатан хааны хөрөг 1960 оноос хойш Британийн үндэсний мөнгөн дэвсгэртүүд дээр заларч эхэлсэн ба дэлхийн даяар нийтдээ 33 дэвсгэрт дээр дүрслэгдсэн нь Гиннессийн дэлхийн дээд амжилтын номд тэмдэглэгдсэн байдаг.

Одоо түүний хөрөгтэй 27 тэрбум ширхэг зоос Британид гүйлгээнд эргэлдэж байгааг Royal Mint байгууллага мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН