Нүүр хуудасМэдээТөрсөн өдөр, тэмдэглэлт баяраараа мод тарьдаг байхыг уриалж байна

Төрсөн өдөр, тэмдэглэлт баяраараа мод тарьдаг байхыг уриалж байна

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 7,9 хувийг ой бүхий талбай эзэлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх том зорилт дэвшүүлсэн.

Дээрх зорилтыг биелүүлэх хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллахаас гадна иргэн таны оролцоо чухал.

Бид шинээр мэндэлсэн бяцхан үрс, хурим, нөхөрлөлийн ой, тэнгэрт дэвшсэн ойр дотны хүндээ гэх мэт аливаа дурсгалт мөчүүддээ зориулан мод тарьж хэвшвэл зөвхөн ой модоо нэмээд зогсохгүй агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг өөрийн хувь нэмрээ оруулж чадна. 

Байгаль орчин Аялал жуулчлалын яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН