Нүүр хуудасМэдээУгаарын хийн хордлогоос сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Угаарын хийн хордлогоос сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Таван толгой түлш” ХХК хамтран Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд стандартын шаардлага хангасан зуухны хэрэглээ, зуухны битүүмжлэл, сайжруулсан шахмал түлшний зөв галлагаа, угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах, хяналт тавих, иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээлэл хүргэх, илэрсэн зөрчлийг шийдвэрлүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН