Монголчуудын нүүдэлчин ахуй, үндэсний өв соёлын онцгой бэлгэдэл болсон хос бөхт тэмээ болон морин хуурыг жил бүр улс даяар албан ёсоор тэмдэглэж байх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамтаар өргөн мэдүүллээ.
Уг хуулийн төслөөр жил бүрийн:
01 дүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр”
![]()
06 дугаар сарын 07-ны өдрийг “Морин хуурын өдөр” болгон тэмдэглэхээр тусгасан юм.
Энэхүү санаачилга нь даяаршлын эрин үед монгол түмний дундаршгүй баялаг болсон үндэсний үнэт өв, соёлоо хамгаалах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой билээ





