УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Эрхэм хүндэт барилгачид, бүтээн байгуулагчид, үе үеийн ахмадууд, салбарын нийт ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Дорнод аймагт барилгын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын түүхийг өөрсдийн хөдөлмөр, ур ухаан, хичээл зүтгэлээр бүтээлцэж ирсэн үе үеийн барилгачид Та бүхний нөр их хөдөлмөр, үнэтэй хувь нэмэрт гүн талархал илэрхийлье.
Эх орныхоо хөгжилд өнгө нэмсэн бүтээн байгуулалт бүхэн тань өнө мөнхөд сүндэрлэж, хөдөлмөр бүтээлийн тань үр шим үеийн үед дурсагдах болтугай!





