Ардчилсан залуучуудын холбоо бол Ардчилсан намын хүний нөөц бэлтгэх, улс төрийн бодлого тодорхойлох суурь институц болохын хувьд залуу улс төрчдийг чадавхжуулах чиглэлд олон ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй төдийгүй Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон нийт гишүүдийн 13 нь АЗХ-ны угшилтай нь энэхүү институц түүхэн цаг хугацаанд үүргээ гүйцэтгэж буйн тод илрэл хэмээн Бодлогын зөвлөлийн дарга Р.Сэддорж хэлж, нийт удирдлагын баг, хамт олонд ажлын амжилт хүслээ.
Мөн Ардчилсан намын залуучуудын асуудал хариуцсан дэд дарга, УИХ-ын гишүүн П.Мөнхтулга “АЗХ-ны түүх бол Ардчилсан намын түүхийг бичилцдэг голлох байгууллага болохын хувьд цаашид залуу гишүүдээ дэмжиж, Бодлогын зөвлөлд дэмжлэг үзүүлж ажиллах болно” хэмээн уулзалтын үеэр хэлсэн юм.
Ардчилсан намын Үндсэн дүрэм, Ардчилсан залуучуудын холбооны дүрмийн дагуу Бодлогын зөвлөл харьяа байгууллагын дэргэд ажиллах зохицуулалттай бөгөөд АЗХ-ны гишүүдийг чадавхжуулах, бодлого боловсруулахад тус зөвлөлийн үүрэг оролцоо өндөр байхыг Ерөнхийлөгч Э.Галбадрал онцолсон юм.





