Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Р.Сэддорж Луус сумын иргэд, малчидтай уулзлаа

УИХ-ын гишүүн Р.Сэддорж Луус сумын иргэд, малчидтай уулзлаа

Дундговь аймгийн Луус сумын 3 багийн 450 гаруй малчин өрхийн 50 гаруй хувь нь отор нүүдэл хийж, зарим нь Дорноговь аймгийн Айраг, Сайхандулаан сумын нутагт хүрч өвөлжөө, хаваржаагаа бэлтгэж байна.

Сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх малын нүүдэл, бэлчээрийн даац хэтрэх, талхлагдах, мөн шүлхий өвчний дэгдэлт удаан хугацаанд үргэлжилсэн нь малчдын өвөлжилтийн бэлтгэл, малын тарга хүч авах нөхцөлд хүндрэл учруулж буй талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Иргэдийн зүгээс сумын эмнэлгийн шинэ барилгын асуудлыг хөндөж, улсын төсөвт тусган шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад шаардлагатай энэхүү асуудлыг холбогдох түвшинд анхаарч ажиллах нь чухал юм.

Малчдын өвөлжилтийн бэлтгэл, бэлчээрийн нөхцөл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асуудал зэрэг иргэдийн тавьсан санал хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд хүргэж, боломжит шийдлүүдийн төлөө ажиллана.

Дундговь аймгийн Луус сумын иргэд, малчидтай хийсэн уулзалтын үеэр 2026 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулан, УИХ-д өргөн барьсан хууль тогтоомж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, цаашид анхаарч ажиллах асуудлуудаа хүлээн авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН