Нүүр хуудасМэдээУлаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, сэрүүсч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2020 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар хүйтэрч 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч 7-9 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 15-ны 04 дүгээр сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар, 17-д зарим газраар секундэд 14-16 метр, 18-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 15, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын хотгор Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН