Нүүр хуудасМэдээУлаанбаатар хотын агаарын бохирдлыг 7-8 үзүүлэлтээр хянах төхөөрөмж суурилуулжээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 7-8 үзүүлэлтээр хянах төхөөрөмж суурилуулжээ

БОАЖЯ-наас Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмж байгуулж буй талаараа мэдээлэл хийлээ. Өмнө нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг азотын давхар исэл, хүхэрлэг хий гэсэн хоёр үзүүлэлтээр хэмжиж байсан бол уг төхөөрөмжийг хэрэглэснээс долоон үзүүлэлтээр хэмжих боломж бүрджээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Бид төр, хувийн хэвшлийн байгууллагуудын түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хувьд шилжүүлэн ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажилласнаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 7-8 үзүүлэлтээр гаргах боломжийг бүрдүүлж байна.

БОАЖЯ бол утааны стандартыг баталж, хяналт тавьж ажиллах ёстой. Агаар хөрс, ус, дотоод орчны бохирдлын хэмжээ ямар байна вэ гэдгийг хэмжиж, хэмжсэн дүнгээ олон нийтэд мэдээлдэг байх ёстой. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж буй нам даралтын болон бусад зуухуудад хяналтын төхөөрөмж тавьж, стандарт зөрчсөн бол хариуцлага тооцох явах тогтолцоонд шилжүүлнэ гэв.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дараах үзүүлэлтүүдээр хэмждэг боллоо. Үүнд:

  • Тоосонцорын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;
  • Хүхрийн давхар исэл SO2;
  • Азотын давхар исэл NO2;
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл CO;
  • Озон O3 үзүүлэлтүүд багтана.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК 2022 оны гуравдугаар сараас эхлэн агаарын бохирдлыг хянах төхөөрөмжүүдээ туршилтаар суурилуулсан бөгөөд одоогоор Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Хайлааст, Богд хааны музей, Арт хаус /Туул рестораны хажууд/ гэсэн таван байршилд  есөн  төхөөрөмж ажиллуулж байна. Цаашид Улаанбаатар хотын хэмжээнд нийт 20 төхөөрөмж байршуулах ба бусад төхөөрөмжийг 21 аймаг, сумдад суурилуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын утаа сүүлийн хоёр жилд ихэссэн шалтгааны талаар сэтгүүлч сайд
Б.Бат-Эрдэнээс тодруулахад,

  • 2020 онд Улаанбаатар хотын хэмжээнд 350 мянган тонн шахмал түлш нийлүүлж байсан.
  • 2021 онд 557 сая тонн
  • 2022 онд 512 мянган тонн шахмал түлш нийлүүлсэн.
  • 2023 онд 690 мянган тонныг нийлүүлэх тооцоо гарсан. 

2020 онд 350 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол 2023 онд 690 мянган тонныг бэлдэх тооцоо гарсан. Хэрэглэх шахмал түлшний хэмжээ энэ өвөл 340 мянган тонноор нэмэгдэхээр байна. Энэ нь агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол шалтгаан болно.

2021 онд цар тахалтай холбоотой бүх нийтийн хөл хорио тогтоосон нь агаарын бохирдол багатай байхад нөлөөлсөн. Улаанбаатар хотод 700 мянган авто машин замын хөдөлгөөнд оролцож байгаагаас 87.5 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна.

БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлыг хянах Ажлын хэсэг ажиллаж байна. Өглөөний нар мандах, өдөр цагт, оройн цагаар агаарын бохирдлыг хэмжиж, дүнг олон нийтэд мэдээлж байх болно. Ард иргэд бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн хохирол амсаж болохгүй. МХЕГ-аас мидлинг буюу барьцалдуулагчид шинжилгээ хийхэд стандарт хэмжээнд байна гэж дүгнэсэн гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН