Нүүр хуудасМэдээХөгжлийн банканд нийт 779 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэн төлөлт хийгджээ

Хөгжлийн банканд нийт 779 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэн төлөлт хийгджээ

Монгол Улсын Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш аравдугаар сарын 31 дуусталх хугацаанд нийт 779.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эргэн төлөлт хийгдээд байна. Үүнээс бэлэн мөнгөөр 681.2 тэрбум төгрөг, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 98.4 тэрбум төгрөг төлөгджээ.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.5% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 890.0 тэрбум  төгрөгийн, 68.5% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН