Нүүр хуудасМэдээУЛС ТӨРИЙН 20 ГАРУЙ НАМУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

УЛС ТӨРИЙН 20 ГАРУЙ НАМУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Өнөөдөр Улс төрийн намуудын төлөөллийн санаачлагаар “Улс төрийн тогтолцоо ба Үндсэн хууль” сэдвээр хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. ➡Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийж санал нэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоритор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа. Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал юм.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Т.Доржханд, УИХ-ын гишүүд асан С.Ламбаа, А. Бакей, Б.Гарамгайбаатар, Д.Батцогт, Д.Ганхуяг, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ болон Ардчилсан нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, Бүгд Найрамдах нам, Монголын Социал Демократ нам, Монгол Ардын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгжлийн Хөтөлбөр нам, Монголын Ардчилсан Хөдөлгөөн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн нам, Монголын Консерватив нам, Монгол Хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Ард түмний олонхийн засаглал нам, Зүй Ёс нам, Зон олны нам, Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний нам, Дэлхийн Монголчуудын нам, Хөдөлмөрийн Үндэсний нам, Эх Орончдын нэгдсэн намын төлөөллүүд оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН