Нүүр хуудасМэдээУс дулааны мөнгөө цагт нь төлөөгүй иргэдийг Зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй

Ус дулааны мөнгөө цагт нь төлөөгүй иргэдийг Зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй

Оршин суугчдыг ус, дулааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэж Хэрэглэгчийн үйлчилгээний төв-4-өөс иргэдэд мэдэгдсэн.

Монгол банк энэ талаар “Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн албанаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж ерөөсөө гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэж тайлбар өгсөн.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд “Зээлийн мэдээллийн санд” зөвхөн зээлээ хугацаанд нь төлөөгүй иргэдийг бүртгэдэггүй. Энэ санд Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг. Мөн Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээдэд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос гадна эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн байгууллага багтдаг. Тэгэхээр ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийн мэдээллийг энэ санд бүртгэх хууль эрхзүйн орчин бүрдсэн. Гэхдээ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, орон сууцны конторууд Төв банктай мэдээлэл солилцох гэрээ байгуулаагүй. Иймд одоогоор ус, дулаан, хогны төлбөрөө цагт нь төлөөгүй иргэдийг Зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй” ажээ.

Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэдэг мэдээлэл ташаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН