Нүүр хуудасМэдээУс руу орж амиа хорлохыг завджээ

Ус руу орж амиа хорлохыг завджээ

Хан-уул дүүргийн 9-р хороо Нисэхийн хадан хясааны баруун талд Туул голд хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу 13-ны 00:30 цагт Аврах ангид ирсэн байна.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Чингэлтэй дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй амиа хорлох зорилгоор голын усанд орсон байжээ.

Алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, амь насыг нь авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН