Нүүр хуудасМэдээУулархаг нутгаар нойтон цас орно

Уулархаг нутгаар нойтон цас орно

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Өнөөдөр Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.

Эх сурвалж: ЦУОШГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН