Нүүр хуудасМэдээУУХҮЯ: Зэсийн экспортын гүйцэтгэл 112.4, нүүрснийх 54.4 хувьтай байна

УУХҮЯ: Зэсийн экспортын гүйцэтгэл 112.4, нүүрснийх 54.4 хувьтай байна

Манай улс оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мян.тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь гүйцэтгэлээр 54.4 хувийн биелэлттэй байна. 2021 оны төсвийн тодотголоор Монгол Улс 28,686.8 мян.тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт татарчээ.

Харин 1,118.4 мян.тн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1,256.7 мян.тонныг экспортолжээ. Ингэснээр зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мян.тонноор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө давж биелжээ. Төмрийн хүдрийн баяжмалын тухайд оны эхний 11 сарын байдлаар 88.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл Монголбанк дээрх хугацаанд 20 тонн алт худалдан авснаар төлөвлөгөө 100 хувь биелжээ.

2021 оны төсвийн тодотголоор 5,471.0 мян.баррель газрын тос экспортлохоор төлөвлөсөн бол гүйцэтгэл 79.5 хувийн биелэлттэй байна. Цайрын хүдрийн баяжмалын хувьд 94.5 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт 89 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар УУХҮЯ-аас мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН