Нүүр хуудасМэдээУХХК: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын инженер, техникийн ажилчдын ур чадвар, мэдлэгийн...

УХХК: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын инженер, техникийн ажилчдын ур чадвар, мэдлэгийн тэмцээн болж байна

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, БНХАУ-ын “Юүтонг бус” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG маркийн автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлээд буй.

Тус хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын инженер техникийн ажилчдын дунд зохион байгуулагддаг “Юутонг-2026” ур чадварын тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Инженер техникийн ажилчид “Юүтонг ZK6116HG” маркийн автобусны эвдрэл, гэмтэл түүний засвар үйлчилгээг хэрхэн хийх, цаашид анхаарах зүйлсийн талаарх сургалтад хамрагдсан бөгөөд энэ хүрээнд ур чадвар авхаалж самбаагаа сорьж байна.

Энэ удаагийн уралдаан тэмцээнд “Тотал маркетинг эйжэнси” ХХК хамтран оролцож байгаа бөгөөд Юүтонг ZK6116HG маркийн автобусны моторын сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний тал дээр хамтран ажиллахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН